Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Sharing Gram’s Spiritual and Lived Life Experiences, Which Might Inspire Others to Have More Faith in Life Beyond Wonder!!!

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Одоо бид АНУ-д байдаг Эшлигээс ирсэн сэтгэгдлийг хүргэж байна:

Хамгаас Эрхэм Их Багш аа, эмээ минь 101 нас хүртлээ амьдарсан билээ. Тэр үргэлж Арьяабалын Бодисадваг шүтдэг байв. Тэрээр ихэвчлэн цагаан хоолтон байсан бөгөөд айсан хүүхдүүдэд тусалдаг уламжлалт анагаагч байлаа. Намайг бага наснаас минь өсгөсөн гэхэд болно. Тэр бол миний зөвлөгч багш байсан бөгөөд оюун санааны болон Хятадын уламжлалт соёлын талаар мэдлэг өгсөн юм. Үнэнийг эрэлхийлэх аяллаараа би Буддизм, Даоизм, Христийн шашны янз бүрийн хүмүүстэй уулзсан. Эмээдээ тэднийг их хүндэлдэг гэдээ би үргэлж хэлдэг байлаа. Намайг авшиг хүртлээ би Их Багшийнхаа талаар огт дурдаж байсангүй. Эмээ тэр даруй "Энэ бол сайн Их Багш, түүнийг дага!" гэсэн юм. Тэр бас миний үл үзэгдэх хамгаалагчдыг харж, тэдэнтэй ярилцсан. Багш Арьяабалын Аргын авшигтнууд бүгд хамгаалагчидтай гэж хэлсэн.

92 настайдаа эмээ минь унаж, хүнд өвчтэй болов. Эгч бид хоёр Их Багшдаа чин сэтгэлээсээ залбирч, шөнөжин Арьяабалын Аргаар бясалгалаа. Гайхамшигтай нь эмээ бүрэн эдгэрсэн! Эмч нар бүр гайхсан шүү! Бид Багшдаа маш их талархаж, дараа нь хичээнгүй шавь нар болсон.

Нэг удаа олон улсын дияаны дараа эмээгийнд зочилж, Их Багшийн зургуудыг үзүүлсэн бөгөөд тэдний нэг нь титэмтэй ягаан солонгос даашинз өмссөн байв. Зургийг харсан эмээ Арьяабалын Бодисадвад мөргөж байсан шигээ шууд л Их Багшийн гэрэл зургийн өмнө мөргөлөө. Тэрээр уйлж, “Их Багш аа, та дэлхийг тойрон уйгагүй аялж, хамаг амьтныг аврахын тулд маш их шаргуу ажилладаг! Гэхдээ Таны дагалдагчдын дунд үнэхээр чин сэтгэлтнүүд хэр олон бэ? Та өөрийгөө хамгаалж, анхаарал халамж тавих ёстой!" гэсэн юм. Тэр надад титэм нь "Таван Будда титэм" гэж нэрлэгддэг - төгс гэгээрлийг илэрхийлдэг гэж хэлсэн!

Дараа нь тэр Дөхөм аргыг сурч, нүдээ харж байхдаа ахуй ойлголт үздэг болсон. Гэр бүлийнхэн нь түүнийг агаарт мөргөхийг олонтаа хардаг - тэр Багшийн хувилгаан биеийг харсан байж! 100 настай эмээ эрүүл энх, саруул ухаантай, зүү эмчилгээ хийдэг байсан юм. Харамсалтай нь тэр уушгины хатгалгаа туссан; Эмнэлэг рүү түүнийг дагалдан явсан ба Их Багшийн аялгууг тавьж, бясалгаж байхдаа эмээг залуухан, үзэсгэлэнтэй, Диваажингийн төрөлтнүүд өөд явааг харав. Диваажингийн олон төрөлтөн түүнтэй мэндчилж байв; Би Антарктидын үхэшгүй мөнх ба Адислал, Аз Урт насны гурвал болон Арьяабалын Бодисадва эмээг дагалдан гэрэлт Диваажин өөд нисэж байлаа.

Долоо хоногийн дараа эмээ бие нь цагаан хаш шиг л болсон байв. Олон хөрш түүний оршуулгад очиж, веган амттан зооглосон юм. Хүн бүр ихэд адислагдсан санагдсан! Ээж бид хоёр дияанд суулаа. Ээж эмээг тун удахгүй дээд ертөнц өөд явна гэж хэлээд дамжин өнгөрөөх Ариун Орон өөдөө салах ёс хийн одохыг харсан! Ээжийн Их Багшид итгэх итгэл улам хүчтэй болсон! Хэдэн жилийн дараа Багшийг Арьяабалын Бодисадва гэж мэдсэндээ бид МАШ БАЯРЛАСАН! АНУ-аас, Эшли

Ачтай Эшли, эмээгийнхээ амьдралын урам зоригтой түүхийг хуваалцсанд баярлалаа. Их Багш танд сайхан захиас илгээлээ:

“Эелдэг Эшли, веган амар амгалан шинэ оны мэнд хүргэе! Өөрийнхөө болон эмээгийнхээ оюун санааны болон амьдралын туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Энэ нь бусдыг Гайхамшгаас Чанадад улам итгэх итгэлийг төрүүлэх болно!!! таны эмээгээ хайрлах, хүндлэх сэтгэлд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Ахмадуудтайгаа ингэж харьцана гэдэг ямар сайхан гээч. Таныг сүнслэг байдлаар удирдан чиглүүлдэг өвөө эмээтэй байх нь нандин бэлэг юм. Тэр үнэхээр ухаалаг эмэгтэй байсан юм шиг санагдлаа. Түүнийг Тим Ко Тугийн Шинэ Газар өндөр түвшинд маш их аз жаргалтай байгаа гэдэгт та итгэлтэй байж болно. Түүний бахархлыг төрүүлэхийн тулд үргэлжлүүлэн аль чадахаараа хичээнгүйлэн бясалгаарай. Энэ амьдрал хуурмаг зүйл, өнгөрч одох хүсэл шуналд үрэхэд дэндүү үнэ цэнтэй. Хайрт эмээ тань хорвоог орхин одсон үеийнх шиг амьдралынхаа төгсгөлд өөрийгөө бүрэн дүүрнээр, эрх чөлөөтэйгөөр мэдрэхийн тулд сүнсэндээ чухал зүйлд анхаарлаа хандуулаарай. Та болон алсын хараатай АНУ-ын ард түмэн өдөр бүр сэтгэл зүрх, оюун ухааны хувь эрх чөлөөтэй байж, өдөр бүр амьдралын гайхалтай боломжийн төлөө Бурханд талархаж явах болтугай. Хайртай шүү, тэвэрье!"
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2025-01-05
159 Үзсэн
1:18
2025-01-04
385 Үзсэн
35:32

Онцлох мэдээ

2025-01-04   1 Үзсэн
2025-01-04
1 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд