Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхий Ээжийн захиас

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хүндэт тэргүүн бага Фил Лэйн (веган) бол Иханктонван Дакота болон Чикасаугийн үндэстнүүдийн гишүүн билээ. Түүнийг Хойд Америк даяар ахмадууд албан ёсоор угсаа залгамжилсан тэргүүнээр хүлээн зөвшөөрөн, түүний эрхэм ариун удирдагчийн залгамж, уугуул иргэд болон цаашлаад хүн төрөлхтөнд урт хугацаанд үйлчлэх үүрэг хүлээлгэсэн. 1982 онд, тэр Дөрвөн Ертөнц олон улсын хүрээлэн байгуулсан нь уугуул иргэдийн нийгмийн бүлгэмүүдийн цогц хөгжлийн дэлхийн манлайлагч болсон. Боловсрол ба олон нийтийн удирдлагын магистрын зэрэгтэй Тэргүүн Лэйн мөн их сургуулийн профессор, засгийн газрын зөвлөх болон бусад өндөр дээд албан тушаал хашиж байсан. Тэр шагнал хүртсэн баримтат кинонууд бүтээх буюу оролцож байсан. Түүний уйгагүй хувь нэмрийг үнэлэн Тэргүүн Лэйнд олон гавьяа шагнал хүртээсэн, үүнд Уиндстар шагнал, Эрх чөлөө ба хүний эрхийн Швейцарын сангийн олон улсын шагнал болон, Хүмүүний гэр бүлд үйлчилснийг үнэлэн 2023 онд Од шагнал өгчээ.

Саяхан Тэргүүн Лэйн болон бусад оролцогчид дэлхий дахинд “Хамтдаа зам мөрөө гэрэлтүүлэх дэлхийн нэгдэл” хэмээх онлайн бана хурлыг 2023 оны 12-р сарын 15-22-нд зохион байгуулсан юм. Тэрээр ийн хэлсэн билээ, “Дэлхийн нэгдэл бол олон өөр өөр хүмүүсийн дуу хоолойг нэг дор хүргэж, Дэлхий Ээжийн сайн сайхны төлөө, түүний бүх үр хүүхдийн төлөө эв нэгдэл, ойлголцол, нэгдмэл амлалтыг бэхжүүлэх зорилготой.”

Уг арга хэмжээний үеэр “Ээжийн захиас”-ыг толилууллаа. Үүнийг Коги хэмээх Колумбын нэгэн уугуул үндэстнээс хүргэсэн бөгөөд Дэлхий Ээж энэ эгзэгтэй нөхцөл байдлынхаа тухайд бид нарт бүгдэд нь хандан гарагаа аврахын тулд даруй ямар арга хэмжээ авах талаар өгүүлжээ. Коги ард түмэн дэлхий дахинд илгээсэн өмнөх захиасандаа “бид амьтад, гол мөрөн, байгаль дэлхийгээ хамгаалагч байх ёстой” гээд, “Дэлхий Ээжтэй харьцахдаа өөрсөдтэйгөө харьцаж байгаа шүү” гэж онцолсон. Тиймээс манай гарагийн хямралаас гарах гарц нь “байгалийг ямарваа хэлбэрээр дээрэмдэх аливаа үйлдлээс” зайлсхийх явдал юм

Хүндэт тэргүүн Фил Лэйн “Ээжийн захиас”-ыг уриалгаар бидэнд уламжилсныг бид хүргэж байна.

Ээжийн захиас – Колумбын Коги үндэстэн

Эрин цагийн туршид Дэлхийн уугуул ард түмэн эдгээр цаг үед бошиглосоор зааврыг дагасаар ирсэн. Колумбын Коги үндэстнийг “ах нар” хэмээх нэрлэдэг. Учир нь тэд өнөө хэр нь амьдралын уугуул зам мөрийг дагаж Дэлхий Ээжтэй гүн бат холбоог хадгалсаар байна.

2023 оны 11-р сарын 17-нд Коги нар Дэлхий Ээжийн энэхүү яаралтай захиасыг хүргэсэн юм. Дэлхий Ээждээ дэмжлэг болох үүднээс бүх үндэстнийг нэгтгэхийн тулд үүнийг дэлхийтэй болон дүү нартайгаа хуваалцах гэж байна.

VOICE of MOTHER EARTH: Би бол Ээж билээ. Би Ертөнцийн гол төвд оршин байна. Бүхий л цагийн туршид би хэзээ ч ингэж халж, зовж зүдэрч байсан удаагүй. Сүүлийн мянган жилийг би тэсэж тэсвэрлэж ирлээ. Тэр цагаас хойш миний байгалийн холболтын цэгүүд, миний гол мөрнүүд, усны ай савууд, бүх тивийн дотоод усан замууд бохирдлоор дүүрч саад бэрхшээлтэй тулгараад байна. Цэвэрлэгдэж, , эдгэрч би чадахгүй нь.

2023 оны 12-р сард би дэлхийн өнцөг булан бүрд байгаа бүх хүүхдүүддээ энэ захиасыг илгээхээр босож, хөдөлж, эргэж эхэлнэ. Шуурга, газар хөдлөлт, далайн шуурга, далайн түвшин нэмэгдэх явдал улам нэмэгдэнэ. Хэрэв дэлхийн улс орнуудын засгийн газрууд, султанууд, ханхүү нар, ерөнхийлөгчид, хаад үүнийг сонсож арга хэмжээ авахгүй бол хоёр жилийн дараа Дэлхийн 30% нь л үлдэх болно.

Би бол Ээж билээ. Нүд рүү минь, бие рүү минь сум харвасаар байсан ч би тэвчсээр ирсэн. Би өөрийгөө хамгаалах гээд байгаа юм биш. Би тайван л байна. Гэвч одоо би сэргэх ёстой. Надад илаарьших хоёр л арга зам байна. Эхнийх нь, би өөрт байгаа Байгалийн хуулийг ашиглах болох юм. Энэ аргаар бол би өөрийн биеэ анагаах эмийг эрж хайж олоод өөрийн энергийг, намайг зовоож байгаа болгоноос ангижирна. Тэгвэл Дэлхийд асар том өөрчлөлтүүд гарна. Та нар миний эдгэрэхийг мэдэрнэ. Миний хөдлөхийг мэдрэх болно. Би та нарт хор хөнөөл учруулахын тулд үүнийг хийх гэсэн юм биш. Өөрийн биеийг л эдгээхийн тулд юм. Эсвэл хоёр дахь арга зам бий. Миний бүх хүүхдүүд намайг эдгээж өгөх болно. Тиймээс би өөрөө үүнийг хийх шаардлагагүй болно. Би ахмад хүүхдүүдээрээ илаарьшуулах ажлыг хийлгэх болно. Тэд намайг эдгээх эмийг эрж хайж олсноор би тэдний тусламжтайгаар эдгэрч илаарьших юм.

Хүүхдүүд минь, та нар бүгдээрээ эв нэгдэлтэй байж, тэдний дүү нар болох та нарын шархтуулсан хэсгийг эдгээхийн тулд ах нарынхаа шаардлагыг та нар биелүүлэх ёстой. Дэлхийн улс орнуудыг засаглаж буй удирдагч бүхэн: “Тийм ээ, Ээж ээ, би таны төлөө байх болно. Таны шархыг би эдгээхэд туслах болно.” гэж хэлэх ёстой. Та нарын Эх болсон би бүхнийг өгсөн билээ. Эдгээр өөрчлөлтүүд тохиож эхлэх үед та нар сонсож үйлдэл хийх үү, эсвэл би өөрөө Дэлхий дээр тэнцвэрийг сэргээхийн тулд хийх ёстой зүйлээ хийх үү гэдгийг харах ёстой болно.

Одоогоос 6 сарын дараа буюу 2024 оны 6-р сард та нар: “Тийм ээ, бид хэрэгтэй гэснийг хийх болно” гэж хэлэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь ахмад хүүхдүүд маань намайг эдгэрэхэд тусална. Хэрэв захиасыг үл тоох юм бол би Байгалийн хуулийг барьж өөрийн гараар тэр цагаас эхлэн жил хагасын хугацаанд өөрөө байдлыг гартаа авна. Энэ бол Ээжийн өгсөн захиас үг. Тэр энэ дэлхийн зүрхэн тушаа бий.

Дэлхий Ээжийгээ чагнаж, Ээжийнхээ уриалгын дагуу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа олон байгууллага, хөдөлгөөнүүд бий. Ах нарт нөөц хэрэгтэй болох бөгөөд Дэлхий Ээжийг эдгээхэд хамтрах түншүүд тэдэнд хэрэгтэй.

Холбоосыг дагаж имэйл хаягаа хуваалцан Дэлхий Ээжийнхээ төлөө зогсоорой. Үүгээр эхэлцгээе... thefountain.earth/mother

Энэхүү захиасны эхийг Каггабба үндэстний ахмадуудын зөвлөгөөтэйгөөр 2023 оны 11-р сарын 17-нд хүргэсэн юм.

“Ээжийн захиас” хэмээх энэхүү гүн гүнзгий захиасыг хүргэсэнд тань хүндэт тэргүүн, бага Фил Лэйн (веган) танд баярлалаа. Дэлхий Ээж бүх үр хүүхдэдээ ямар хүнд гэмтэж шархтаад байгаагаа мэдүүлэхийг хүсдэг гэдгийг хүргэсэн Коги үндэстэнд бас талархаж байна. Бид бүгд веган болж, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дадуулж, хурдан эдгэрэхэд нь туслан, гайхамшигт Дэлхий Ээждээ эдгэх боломж олгож, гарагаа сэргээн тэнцвэржүүлэх болтугай
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-27
1 Үзсэн
2024-12-26
559 Үзсэн
2024-12-26
5568 Үзсэн
2024-12-25
2374 Үзсэн
2024-12-25
1356 Үзсэн
2024-12-25
1173 Үзсэн
2024-12-25
645 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд