Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Хэдийгээр хүмүүсийг “бүтээлийн оргил”, хамгийн хүчирхэг төрөлтөн гэдэг ч тэд сул дорой. Тиймээс ч заримдаа тэд бусад муу төрөлтнүүдэд бууж өгдөг. Тийм хүмүүсийг бид адад эзлэгдсэн, шидийн хүчинд автсан, эсвэл адад дийлдсэн гэдэг эсвэл магадгүй тэд өөрсдийгөө чөтгөрт худалдсан байдаг.Тиймээс хэрвээ та нар хуурамч их багштай бол үүнд санаа зовохгүй байхын аргагүй. Санаа зовох учиртай, яагаад гэвэл хуурамч их багш заримдаа чөтгөр байдаг, түүнд сүнс байдаггүй, тийм болохоор та нарын сүнсийг ашиглан муу юм хийж мэднэ. Тэгээд аажмаар та нар бууж өгч, улмаар сул дорой болж, үхдэг ба тэд сүнсийг тань бүхэлд нь эзэгнэж, та үүрд төөрдөг. Амьд байхад тань тэд таныг хүсээгүй байхад ашиглан өөрт тань муу, маш муу барилдлага, муу үйлийн үр тариулж, төрөл бүрийн юмс хийлгэдэг. Тиймээс хэнийг дагахдаа болгоомжтой бай.Үүнийг би та нарт олон жил хэлж байна, заримдаа өөр өөр юмс ярьж байсан ч эдгээр нь бас багтана, мөн саяхан нөгөө Румажи, Тран Там, Гэгээн Жон гэх мэт хүмүүсийг ашиглаж муу зүйл хийж, амьдарч буй улс орондоо үймээн самуун тарьдаг нөхдийн тухай хэлсэн. Заримдаа би Ау Лак (Вьетнам)-ыг өрөвдөх юм. Гэхдээ одоо дээрдэж байгаа, бид улс орныг бүрхсэн бараан үүлийг цэвэрлэх гэж хичээж байгаа болохоор магадгүй асуудал нь багассан байх.Гэвч юу вэ гэвэл, үнэндээ Диваажингууд болон Энэрэнгүй Төрөлтнүүд хүмүүс та нарыг хамгаалах гэж чадлаараа хичээж байдаг. Тэгээд бас хүмүүсийг болон бусдыг маш их адисалдаг. Би өмнө нь ялж болох байсан ч хүмүүс надад нэг их туслаагүй. Тэр л асуудал. Хэрэв тэд үнэхээр шууд бусаар тусалбал, жишээ нь сайн болж, бусдыг хороохгүй, амьтан-хүмүүсийг хороохгүй, байгаль орчноо сүйтгэхгүй байвал бид аль эрт ялах байсан. Би хэдийнээ Гэртээ харьж, амарч, сайхан амьдрах байсан.Гэсэн ч, бид сүүлийн мөч хүртэл хичээх болно. Ау Лак (Вьетнам)-д “Còn nước còn tác” гэсэн хэллэг байдаг нь цөөрөмд багахан ус үлдсэн байсан ч татаж аваад талбайдаа оруул гэсэн утгатай. Ау Лак (Вьетнам)-т, олон газарт будаа тарих эртний уламжлалт аргыг ашигладаг хэвээр. Тэгээд тариан талбайдаа тэд цөөрөм ухдаг, буланд нэг жижиг цөөрөм ухаж, устай байдаг ба ус нь үнэхээрийн цэвэр тунгалаг, маш гоё, тун догь. Хүүхэд байхдаа би заримдаа тэнд очиж, усанд ордог байсан. Тэнд эрэгтэй юм уу эмэгтэй хоёр тариаланч байж байдаг. Тэд нэг хувин шиг багажтай ч, ... материалаар хийгдсэн... магадгүй орчин үед хуванцраар хийдэг байх, намайг бага байхад бол хулсаар хувин хийдэг байв. Тэгээд цөөрмөөсөө ус аваад будааныхаа талбай руу гар аргаар тэгж хийдэг байсан. Тиймээс аяга будаа үнэхээр үнэ цэнтэй, маш их хөдөлмөр.Одоо насанд хүрсэн хүний хувьд би тариаланчдын ургуулсан зүйлст их талархдаг. Бага байхдаа би зүгээр л идчихдэг байсан, нэг их юм бодохгүй, талархаж барих ч үгүй. Одоо бол би шалан дээр нэг хоёр ширхэг будаа унагалаа ч харамсдаг, яагаад гэвэл би идэж буй зүйлээ нандигнадаг. Ялангуяа зарим хүнд нөхцөлд, хоол хийх нь ердийнхөөс илүү хэцүү үед, урьдынх шиг байр ч юм уу өрөөтэй байсан үеэс илүү хэцүү нөхцөлд илүү нандигнадаг. Заримдаа би бас Гималай гэх мэт илүү хэмнэлттэй байх нөхцөлд байдаг байв. Заримдаа Гималайн их өндөр уулст түлээ түлж хоол хийлээ ч буцлахгүй их удна, заримдаа бүр буцлах ч үгүй, гадаа дэндүү хүйтэн болохоор жаахан л бүлээсдэг. Тиймээс хүмүүс тийм өндөр Гималайн уулст авирахдаа өдөржин амь зуух маш том мод авч явах ёстой, эсвэл хүчирхэг хийн зуух байх хэрэгтэй. Учир нь тэнд цахилгаан байдаггүй. Мөн цэвэрхэн цас аваад тэд савандаа буцалгадаг. Үгүй бол тэр дээр хоол идэх боломжгүй, түүхий л иднэ. Заримдаа би түүхийгээр нь иддэг байв.Үүнд би маш их баярласан шүү. Би баярласан. Бид ялалт байгуулсанд би Бурханы Нигүүлсэлд, бүх Их Багш нарт талархаж байна. Мөн би бүх Бурхад, Дарь Эх, бүх Лус савдаг, бүх Тэнгэрлэг армийнхан, Эрхэмсэг Үйлийн үрийн Хаан, Эрхэмсэг Аюулгүй байдлын Хаан зэрэгт талархаж байна. Тэд маш их тусалсан. Тиймээс би яллаа гэж хэлсэн нь би ганцаараа ялалт байгуулсан гэсэн үг биш юм. Гэхдээ бид бүгдээрээ нэг оршихуй учраас би үүнийг хэлж чадна. Учир нь Тэд нэг гар шиг надтай хамтдаа нэг юм.Би бас өөр зүйл хэлэхээ мартчихаж. Бид байлдаанч ертөнцийг ялж, устгасны дараа маш их баяр хөөр миний анхаарлыг татаж, тэд “Таны хайрын ертөнцөөс хайр илгээе, Таны хайрын ертөнцөөс хайр илгээе, Таны хайрын ертөнцөөс хайр илгээе.” гэж хэлсэн. Тэд надад ингэж хэлсэн. Мэдээжийн хэрэг бид Бүхнийг Чадагч Эзэн Бурханд болон Тэнгэр, Газар дахь бүх Бурхад, Дарь эх, Хаадад талархах учиртай. Гэхдээ би тэднийг “Таны хайрын ертөнц” хэмээн хэлнэ гэж, өөрөөр хэлбэл тэдний хайрын ертөнц миний ертөнц болно гэж хэзээ ч бодож байгаагүй.Яг үнэндээ энэ ертөнц аль эрт дээр үед, хүн төрөлхтөн үүсэхээс хэдэн зиллион, зиллион, зиллион жилийн өмнө үүссэн. Тэрхүү ертөнцөд байлдаанч ертөнцийнхөөс илүү олон төрөлтөн байгаа боловч тэд байлдаж тулалдахад зориулагдаагүй төрөлтнүүд тул яах учраа олоогүй юм. Тэд маш хүчирхэг хэлбэлзэлтэй. Энэ дэлхийг хүчирхэг эв найртай, амар амгалан байлгахын тулд би тэднийг бүтээж энэ дэлхийд тавьсан ч аажмаар бусад хэмжээснүүдээс бас хүмүүс ирж, улмаар тэд аажмаар илүү хатуу ширүүн болж, зан авир оршихуй нь илүү хатуу ширүүн, улам илүү материаллаг болсон. Материаллаг бие махбодыг дагаад тархи, орчин тойрон, материаллаг оршихуйд амьдрахад шаардлагатай зүйлс ирсэн бөгөөд тэд үүнд дасаагүй байлаа.Уг нь тэд одоогийн хүмүүс шиг бодит биетэй хатуу биш байсан. Тэд хаа хүссэн газар руугаа нисэж, юу ч идэх шаардлагагүй, дандаа хамтдаа жаргалтай байсан ч, аажмаар орчин тойрных нь уур амьсгал тэдэнд нөлөөлсөн ба дараа нь тэд дэлхий энд тэнд юмс ургаж буйг харсан байдаг. Эдгээрийг идээд тэд улам бүр хатуу ширүүн болсоор байв. Тиймээс тэд одоогийн бидний харж буй ийм үзэсгэлэнтэй хүмүүс болсон юм.Үзэсгэлэнтэй охин, царайлаг залуу харахаараа бид, “Өө, тэд үзэсгэлэнтэй юм аа.” гэдэг. Гэвч өмнө нь ямар байсантай нь харьцуулбал юу ч биш. За, эдгээр нь гунигтай зүйлс, гэхдээ хамаагүй. Тэд эргээд Бурханлаг болж болно, учир нь дотоодод нь тэднийг буцаад Гэрт нь хүргэх, анх ирсэн Диваажингийн Гэрт нь хүргэх гайхалтай багаж бий. Гэвч дэндүү урт хугацаа өнгөрч, мөн тэд ийм хатуу ширүүн хэлбэлзэлд хэт живсэн болохоор Гэртээ харих замаа олохгүй байсан юм. Бурхан тэдэнд Гэртээ харихдаа ашиглаг хэмээн хайрласан Диваажингийн хэрэгслийг тэд хаана байдгийг мартчихсан. Тиймээс авшгийн үеэр би та нарт ахиад нээхэд тань тусалсан юм.Одоо та нар мэдлээ. Олон зиллион эрин галавын тэртээгээс миний Энергиэр, Энх тайван Энергиэр тэд Бурханы Ивээл, Бурханы зөвшөөрөл, мөн мэдээж Бурханы Хайраар бүтээгдэж, хүмүүсийг бий болохоос өмнө энэ дэлхийг адисалдаг байв. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс дотоод гадаад зан чанараа өөрчилж, тэд илүү өөр болж, өөрсдөдөө тусалж чадахгүй гэдгийг бид бүгд мэднэ. Тиймээс тэд илүү амар амгалан байх тусам нь энэ дэлхийд байхад нь илүү сайн. Гэвч тэд анх ирж байсан шигээ амар амгалан бус, өөрсдийн энергийг бүтээсэн. Тэгээд аажмаар энэ нь тэдний хувьд улам тэсвэрлэшгүй болж, мөн сатаны хүч, унасан сахиусан тэнгэрүүд буюу бидний нэрлэдгээр чөтгөр, ад зэтгэрүүд хүмүүст бүр ч нөхцөл байдлыг дордуулсан. Тэд тэсэхээ байж, улмаар тусламж гуйн залбирсан. Тиймээс л Бурхан энэ дэлхий рүү Их Багш нарыг ахин дахин, ахин дахин илгээж, Гэртээ буцаад харихыг хүссэн, аврал нэн даруй хэрэгтэй байгаа сүнснүүдийг авруулахаар явуулсан.Photo Caption: Бид бүгд нэг нэгэндээ хэрэгтэй, үргэлжлүүлэн амьдрах дуртай.