Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

КОВИД бид бүгдэд ноцтой хор уршиг тарина

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай

Надад урьд нь сэжиг төрөөд хэлж байсан даа. КОВИД-19 цар тахал вакцинд хамрагдаагүй хүмүүсийг голчлон нөмрөөд байгаа юм биш гэж одоо л тэд хэлж байна. КОВИД-оор өөд бологсдын дийлэнхийг одоо вакцин хийлгэсэн хүмүүс эзэлж байна. (Хөөх. Бурхан минь! Ээ, Бурхан минь!) […]

“ABC News–ийн мэдээ – 2022.5.14 Доктор Путрино (m): Сая сая америкчуудыг, хэдэн арван сая хүнийг дэлхий даяар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болгох цоо шинэ архаг өвчин бий болоод байна. Сүүлийн тооллогоор бидэнд 10 өөр эрхтэн тогтолцоонд нөлөөлж буй 200 гаруй шинж тэмдэг ажиглагдаад байна.”

“CNBC-ийн мэдээ – 2022.11.12 Сурвалжлагч (f): Одоо бүх хүн ямар нэг өвчтэй байх шиг байна.”

Хөтлөгч: 2022 оны 11-р сарын 24-ний пүрэв гарагт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай (веган) КОВИД-оос үүдэлтэй нас баралтын тоо баримтын шинэ мэдээг сонсоод санаа зовж буйгаа Суприм Мастер Телевизийн ажлын багийнханд хэлж, хүмүүст уг вирусийн халдварын ноцтой үр дагаврын талаар нэн даруй анхааруулахыг хүслээ.

(Сайн байна уу, Багш аа?) Сайн байцгаана уу? Жаахан таагүй мэдээ байна. (Хөөх!) Надад урьд нь сэжиг төрөөд хэлж байсан даа. КОВИД-19 цар тахал вакцинд хамрагдаагүй хүмүүсийг голчлон нөмрөөд байгаа юм биш гэж одоо л тэд хэлж байна. КОВИД-оор өөд бологсдын дийлэнхийг одоо вакцин хийлгэсэн хүмүүс эзэлж байна. (Хөөх. Бурхан минь! Өө, Бурхан минь!) Тийм ээ. Давтан тун хийлгэсэн хүмүүс ч хүртэл адил. (Өө, хөөх.)

Би уншаад өгье. Энэ жилийн “8-р сарын байдлаар корона вирусээр нас барсан хүмүүсийн тавин найман хувь нь” вакцин, нэмэлт тун хийлгэсэн байж. (Хөөх.) “Кайсерийн гэр бүлийн сангийн дэд ерөнхийлөгч Синтиа Коксийн Эрүүл Мэнд 202-т гаргасан дүн шинжилгээ. Энэ бол өнгөрсөн жилийн турш үргэлжилж байгаа түгшүүртэй асуудал юм.”

“Fox News Channel-ийн мэдээ – 2022.11.23 Такер (m): Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлэхгүй байгаа ч гэсэн тоон мэдээлэл тодорхой байна. Олонх нь КОВИД-ийн вакцин хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн тэр олон хүний хувьд тарилга нь бие махбодод аюултай зүйл болоод байна. Олон мянган хүний хувьд энэ нь зүрхний үрэвслийн шалтгаан болж... дэлхий даяар олон мянган хүний амийг авч одлоо. Үнэндээ КОВИД-ийн энэ хувилбарын хувьд ч гэсэн вакцин нэг их нэмэр болсонгүй. Вакцин хийлгэсэн хүмүүс одоо КОВИД-оор нас барагсдын дийлэнх хувийг эзэлж байна. Энэ бол таамаглал төдий бус, энэ бол хуйвалдааны онол ч бус. Энэ тоо бол АНУ, Израил, Их Британи зэрэг үүнийг хянаж байдаг засгийн газруудын тоо баримт юм. Даниел Росковски Файзер вакцин хийлгээд нэг нүд нь хараагүй, мэдрэл нь согогтой болж, эрхтэн нь гэмтээд зогсохгүй олон ноцтой үр дагавар амссанаа ярив. Тэр бидэнтэй нэгдсэн юм.

Даниел (f): Намайг нэгтгэсэнд маш их баярлалаа. Надад тохиолдсон явдал олон хүнд нөлөөлнө гэж (Мэдээж.) их найдаж байна. Таны асуултад хариулахад Файзер хийлгэ гэж намайг хүчлээгүй. Би энэ вакциныг аюулгүй байх, надад тустай байх гэж бодоод л хийлгэсэн. Тэгээд ч манай улс орны удирдагчид бидэнд тэгж хэлсэн болохоор итгэсэн. Харамсалтай нь таны мэдэж байгаачлан хүн бүрд аюулгүй биш, тустай биш юм байна. (Тийм ээ.) Файзер вакцин тариулснаас хойш би 200 гаруй хуруу шил цус өгч, 150 өөр шалтгаанаар эмнэлэгт үзүүллээ. Тухайлбал: Хөлийн мэдрэл, булчингийн биопсигоос нүдний ангиографи хүртэл. Миний нүдэнд цусны бүлэгнэл үүссэнийг тогтоосон. Энэ нь хараагаа бүрмөсөн алдахад хүргэдэг. Би бүр ч хараагүй болчхоогүй. Маш бүрсгэр ч гэсэн харж байгаа. Нэмж хэлэхэд нөхөр бид хоёр НИС (Нью-Йоркийн их сургууль)-ийн (Лангоне) Төрөлтийн (Төв)-д хандсан. Энэ нь бидний нөхөн үржихүйд нөлөөлсөн байж магадгүй тул жирэмсний болзошгүй хүндрэлээс сэргийлж, үр хөврөлөө хөлдөөлгөх хэрэгтэй болсон.

Такер (m): Сэтгэл эмзэглэмээр юм аа. Үүнийг сонсоод, энэ улсад миний мэддэг өөр ямар ч сувгаар үүнийг хэлэх эрхгүй байгааг тань харахад үнэхээр сэтгэл өвдөж байна. Энэ талаар таг чиг байна. ”

Ямартай ч өчигдөр, өнөөдөр ч юм уу би энэ мэдээний нэг хэсгийг илгээсэн. Зөвхөн нас баралт төдийгүй өвчин, биеийн өвдөлт зэрэг бусад олон зүйл нэмэгдэж байна. Бүхий л өвчин зовлон нэмэгдэж байна. (Тийм ээ, Багш аа.) Өмнө нь хэвийн байсантай харьцуулахад биед илүү их асуудал гарах болж.

“Эх сурвалж: Nature.com and Health Service Executive

COVID-19-ийн зарим шинж тэмдэг, вакцинтай холбоотой сөрөг нөлөө : Параноиа (сэтгэцийн эмгэг), Зүрхний хэм алдагдах, Гэмтлийн дараах стрессийн эмгэг, Бөөрний дутагдал, Зүрхний булчингийн үрэвсэл, Цусны даралт ихсэх, Улигт бодол албадмал үйлийн эмгэг, Сэтгэл хангалуун бус байдал, Сэтгэлийн хямрал, Хоолой өвдөх, Тархины цус харвалт, Толгой эргэх, Үе мөч хавагнах, Цэр гарах, Чихрийн шижин, Үе үе минчийх, Суулгах, Уушгины фиброз, Нүд улайх, Сэтгэцийн эмгэгүүд, Чичрэх, Нойрон дунд амьсгал тасалдах, Уушгины багтаамж буурах, Унтах эмгэг, Завсарлагатай халуурах, Зүрх дэлсэх, Амрах үед зүрхний цохилт нэмэгдэх, Жин буурах, Хоол боловсруулах эмгэг, Сэтгэлийн хямрал, Сэтгэл түгших, Сонсохгүй болох эсвэл чих шуугих, Санах ой алдагдах, Цээжний өвдөлт / таагүй байдал, Дотор муухайрах буюу бөөлжих, Хөлрөх, Ханиалгах, Үе мөч өвдөх, Хөдөлгөөн хийсний дараа амьсгал давчдах, Үнэр мэдрэх чадвараа алдах, Амтлах мэдрэмж алдагдах, Амьсгаадах, Үс унах, Анхаарал хомсдох / хэт идэвхжих өвчин, Толгой өвдөх, Ядаргаа, Хэвлийн хэсгээр өвдөх, Хий юм үнэрлэх, Үнэрлэх мэдрэмжийн хэвийн бус байдал, Амтлах мэдрэмжийн хэвийн бус байдал, Ухаан санаа орж гарах, Тунгалгын булчирхай хавдах, Салганах, Зүрхний үнхэлцгийн үрэвсэл, Guillain-Barré хам шинж, Хялгасан судас хагарах синдром, Хөндлөн нугасны үрэвсэл, Дархлааны тромбоцитын тоо багасах, Нүд бүрэлзэх, Саа өвчин, Сарын тэмдгийн хэм алдагдах, Гэх мэт...”

Бүх төрлийн өвчний хувь хэмжээ нэмэгдсээр байна. Аймаар юм. Өчигдөр буюу өнөөдөр миний илгээсэн жагсаалтад цар тахал эхэлснээс хойш өнөөг хүртэл нас баралт төдийгүй эрүүл мэнд дордох зэрэг олон нөхцөл байдал хүндэрч буйг мэдээлсэн байгаа. (Хөөх.) Ай, мөн ч аймшигтай. (Хөөх, тийм байна. Аймаар юм. Ёстой аймаар. Хөөх.)

“Dr. Drew ютуб сувгийн зөвшөөрлөөр– 2022.11.22 Эд Дауд (m): 3-р сард бид CDC-гийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, зөвхөн CDC-гийн мэдээлэлд үндэслэн хэд хэдэн хачирхалтай зүйлийг олсон. Тухайлбал: 22-44 насны бүлэг буюу шинэ мянганыхны хувьд нас баралтын хэмжээ 2021 оны намар гэхэд 84% өссөн байна. Энэ мэтчилэн зүйл тохиолдож байна. Мөн энэ нь Уолл стрийтэд дохио боллоо. Энэ бол ямар нэг зүйл өөрчлөгдөөд байгааг илтгэж буйн тэмдэг. Корпорацууд вакцинд мандат өгч эхэлсэн нь надад сэжиг төрүүлээд байгаа юм. Тэр үеэс л асар их нэмэгдэх болсон.”

“КОВИД-19: Хоёр дахь санал-ийн бичлэг, 2022.1.24 Сенатор Рон Жонсон (m): Шүгэл үлээгчид Батлан хамгаалах яамны мэдээллийн сангаас мэдээ баримт гаргаж авсан.”

“Real America with Dan Ball-ийн мэдээ 2022.1.29 Томас Ренз (m): БХЯ мэдээллийн сан, DMED мэдээллийн сан - Батлан хамгаалахын анагаах ухааны Эпидемиологийн мэдээллийн сан нь цэргүүдтэй холбоотой асуудлыг ажиглахын тулд бүтээгдсэн юм. Энэ бол хамгийн чухал мэдээлэл. Энэ бол миний хаанаас ч олж болох хамгийн сайн эмнэлгийн бүртгэл, дүн шинжилгээний шилдэг хэрэгсэл. Энэ бол хөдөлшгүй зүйл. Эдгээр залуус залуухан, эрүүл хүмүүс. Тэд энгийн хүн амаас хамаагүй илүү чийрэг байдаг. Мөн бид шил шилээ дарсан олон жишээ харж байна. Өвчний тухайд надад 140 гаруй байгаа байх. Өгөгдлүүд бүгд гэмтэл, нас баралт хэдэн зуун хувиар нэмэгдэж буйг харуулж байна. Санаанд багтамгүй юм.”

“KUSI News-ийн мэдээ 2022.2.3 Доктор Келли Виктори (f): Эмнэлгийн тоо баримтыг мэргэжлийн цэргийн гурван эмч гаргасан. Тэд тодорхой нөхцөлд мэдэгдэхүйц өсөлтийг ажиглажээ. Жишээлбэл тэд 2021 онд миокардийн шигдээс (зүрхний шигдээс) 270% өсөж, Беллийн саажилт болон зарим мэдрэлийн эмгэгийн тохиолдол 300% нэмэгдэн, уушгины эмболизм (уушгинд цус бүлэгнэх) 470% нэмэгдсэнийг ажигласан. Жишээлбэл, хорт хавдрын тухайд 300% нэмэгдсэн. Мөн бусад олон асар их өсөлт түгшүүртэй хэмжээнд байна гэж үзжээ.”

“КОВИД-19: Хоёр дахь санал-ийн бичлэг, 2022.1.24 Томас Ренз (m): Тухайлбал, бидний харснаар үр зулбалтын таван жилийн дундаж үзүүлэлт бараг 300% нэмэгдсэн. Таван жилийн дунджаар хорт хавдар бараг 300% нэмэгдсэн. Манай нисгэгчдэд тохиолддог мэдрэлийн асуудал 1000 гаруй хувь өссөн. 1000 шүү.

Сенатор Рон Жонсон (m): Арав дахин. Энэ нь арав дахин өндөр үзүүлэлт.”

“Real America with Dan Ball-ийн мэдээ 2022.1.29 Дэн Болл (m): Тэгэхээр бидний зааж чадах цорын ганц зүйл бол... Томас та нарт юу хэлж байгааг бодоод үзье. Өмнө нь та дөрвөн жилийн мэдээлэл авсан. Та 17, 18, 19, 20 оных гэсэн. Тэгээд вакцин хийхээс дөрвөн жилийн өмнөх, дараа нь 12-р сарын сүүлээр гарсан вакцин хийсэн үеийнхтэй харьцуулаарай. 2021 оны 1-р сараас гэж болно. Тэгэхээр төрөлхийн гажиг, зулбалт, эрэгтэй үргүйдлийн тоо гурав дахин их байгаа талаар яриад байна. Мөн бид 18-30 насны залуусын миокардиттай холбоотой асуудлуудыг аль хэдийн мэддэг болсон. Хөлбөмбөгчин, цэрэг гээд мянга мянгаараа байгаа.

Томас Ренз (m): Доктор Хенри Эйли вакцин хийлгэсэн байдлын талаар судалгаа хийсэн. Тиймээс бид 25 орчим буюу муж улсуудын тал орчимд нь вакцин хийгдсэн талаар мэдээлсэн. (Тийм ээ.) 2022 оны 1-р сард ямар байсныг сонс доо... “КОВИД-ийн зургаан сая тохиолдол гарсан.”Зургаан сая. (Би эргэлзэхгүй байна.) КОВИД-ийн шалтгаан болсон. Хамгаалдаггүй. Үүсгэдэг.”

“КОВИД-19: Хоёр дахь санал-ийн бичлэг, 2022.1.24 Томас Ренз (m): Фаучи болон тэр багийнхан бүгдээрээ “Энэ бол вакцин хийлгээгүй хүмүүсийн хямрал. Эмнэлэгт байгаа хүмүүсийн 99% нь вакцин хийлгээгүй байна.” гэж хэлж байна. Салус төслийн долоо хоног тутмын тайланд БХЯ (Батлан хамгаалах яам)-ны баримт бичигт шинэ тохиолдлын 71% бүрэн вакцин хийлгэсэн, эмнэлэгт хэвтэгсдийн 60% нь бүрэн вакцин хийлгэсэн байна. Энэ бол хамгийн дээд түвшний авлигал. Шалгалт хийх хэрэгтэй. Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийг шалгах хэрэгтэй. CDC-ийг мөрдөн шалгах шаардлагатай байна.”

Хөтлөгч: Их Багшийн урьд нь олон удаа онцолж байсанчлан бид КОВИД-оос хамгаалахын тулд цар тахлыг зогсооход вакцинд найдах аргагүй билээ.

“Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер Телевизийн багийн гишүүд (бүгд веган)-тэй хийсэн конференцийн хэсгээс:

Хүмүүсийг зөвхөн КОВИД хохироож буй юм биш, вакцин бас гэмтээж байна. Учир нь хэт олон гаднын бодис үүнд ордог. Зарим эмч нар ч үүнийг нь ойлгодоггүй. (Хөөх. За.) […] Олон хүн хэдийнээ хоёр удаа вакцин хийлгэж, гурав дахь, дөрөв дэх тунг хийлгэсэн ч КОВИД тусаж амиа алдсан. (Тэгсэн, Багш аа. Тийм. Үнэн.)

Тэд бүр зарим нууц, дэлгэгдсэн материал дээр вакцин үйлчилгээгүй болохыг мэднэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн байсан. (Хөөх.) Надад тэгж хэлж байсан, би ч та нарт хэдийн хэлсэн. (Тэгсэн, Багш аа.) Бие махбодод гэх гэсэн юм. Материаллаг байдлаар. Зөвхөн дотоод мэдээлэл ч биш. Материаллаг түвшинд хүмүүс вакцин үйлчилгээгүй, харин ч бүр хортой гэж хэлсэн. (Хөөх.)

Зарим хүмүүс эмзэг учраас вакцин хийлгэж болохгүй. (За, Багш аа.) Тэгээд ч энэ нь ямар ч нэмэргүй. Олон хүн вакцин хийлгэж, нэмэлт тун гурав, дөрвөн удаа хийлгэсэн ч, нэг удаа ч биш, ахин дахин өвчилсөн. (Тэгсэн. Үнэн, тийм.) Ахиад КОВИД тусаж, дараа нь бас ахин дахин туссан.

Би түүнээс (КОВИД-ын тэргүүнээс) “Вакцин нэмэргүй юү?” гэж асуулаа. КВ тэргүүн, “Үгүй. Огт хэрэггүй.” гэсэн. Бурхан минь. (Өө, хөөх.) […] Олон хүн вакцин хийлгэж, нэмэлт тун, бүр дөрвөн удаа хийлгэсэн ч КОВИД тусаж байгааг та нар харсан. Бүр амиа ч алдаж байна. (Үнэн, тийм ээ, Багш аа.) КОВИД-ийг бүр 2 дахь удаагаа туссан, нэг удаа ч биш.

Маш олон гаж нөлөө үзүүлдэг хэдий ч тэд зүгээр л үл тоож, эсвэл өөрсдөд нь тохиолдохгүй гэж боддог. (Тийм шүү.) Гэтэл тохиолддог. Махны түрэмгий энерги, хор, энэ бүхэн зарим хүний биед буглаж байдаг. Тэгээд тэд үүнийг хянаж чаддаггүй.”

Хөтлөгч: Хачирхалтай, нууцлаг, урт хугацааны хам нөлөөнүүд КОВИД-оор өвдсөн, вакцин хийлгэсэн, нэмэлт тун тариулсан хүмүүст аль алинд нь илэрлээ. КОВИД туссанаар хоолой өвдөж, ханиалгаад зогсохгүй амьдралыг өөрчлөн, амь насанд заналхийлж, үхэлд ч хүргэж байна.

“Knowable Magazine-ийн Урт Ковид: Зэрэгцээ цар тахал’– 2022.8.9 Андреа (f): (Фаренгейтийн) 100.1 хэм [Цельсийн 38.3 хэм орчим] байна. Өчигдөр халуурснаас минь хойших 20 дахь сар боллоо. Ингээд би 20 сар, нэг өдөр халуурч байна. Эмч нар намайг яагаад халуурч буйг мэдэхгүй байгаа. Би Маёо эмнэлэгт очсон. Тэдний шийдэл бол өвчний талаар бодохгүй байх.

Самир (m): Та урт хугацааны КОВИД бол сэтгэцийн эмгэг гэж дуулсан байх. Энэ нь бие махбодод ч асар их нөлөөтэй гэдгийг би баталж чадна. Надад илэрдэг шинж тэмдгүүдийн нэг нь булчингийн таталт. Булчингуудын аль нь ч хамаагүй агшиж, өвддөг. Үүнээс болоод би энэ тэргэнцэр дээр, энэ орон дээр, энэ өрөөнд гацчихаад байна. Урт хугацааны КОВИД зөвхөн сэтгэцийнх биш, бас бие махбодид ч илэрдэг. Би амьдралынхаа ихэнх хугацааг бүх биедээ өвдөлт мэдрэн, өнгөрөөж байна.”

Хөтлөгч: Хэрэв нэгэнт КОВИД тусаад гайгүй болсон бол одоо аюулгүй байх гэж битгий бодоорой. Судалгаанаас харахад корона вирусээр дахин өвдсөн бол нас барах эрсдэл хоёр дахин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх нь гурав дахин их байгаа ажээ. Өөрийгөө идэвхтэй хамгаалаарай. Маск зүүж, олны дунд зай барих зэрэг бусад хамгаалах аргыг хэрэглэж, халдвар авахаас сэргийлнэ. Гэсэн хэдий ч бид амьдралынхаа чиг хандлагыг чин сэтгэлээсээ өөрчилж, ялангуяа Диваажинд чин сэтгэлийн угаас наманчлан, амь аврагч веган хоолны хэв маягийг баримталж, сайн үйл хийснээр эрүүл мэндээ хамгийн сайн хамгаалан, цар тахлыг зогсоож, КОВИД цаашид тархахыг зогсоож чадна.

“Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай болон Суприм Мастер Телевизийн багийн гишүүд (бүгд веган)-тэй хийсэн конференцийн хэсгээс:

Бид КОВИД-19-өөс чөлөөлөгдөх хүртэл хэр удахыг би мэдэхгүй. Хүмүүсээс л хамаарна. (За, Багш аа.) Хэрэв тэд эрс өөрчлөгдөн, нигүүлсэнгүй амьдарч, амьтан-хүн, хүнийг хөнөөхөө зогсоох юм бол энэ цар тахал ахархан хугацаанд ямар ч эмгүйгээр, ямар ч вакцингүйгээр, ямар ч өөр төвөггүйгээр устаж үгүй болно.

Хэрэв дэлхий веган болбол КОВИД-19 хэзээ ч байгаагүй юм шиг алга болох болно. (Хөөх.) Тэгээд, хэрэв бүхэл дэлхий маргааш гэхэд веган болбол, харагтун, цар тахал бүрмөсөн үгүй болно.

Зарим нь хэдийнээ веган болох зэргээр илүү энэрэнгүй, үйлийн үрийг багасгах, гараг дэлхийг бага сүйтгэх амьдралын хэв маягт шилжсэн л дээ. Гэхдээ хангалтгүй байна. Бүгд өөрчлөгдөх ёстой. (За.) Тэгэх юм бол нөхцөл байдал даруй эргэх болно. Байдал бараг тэр даруй дээрдэх болно. Хэдхэн долоо хоногт. (Хөөх.)

Намайг сонсоогүй бүх хүн, эсвэл миний хэлсэнд итгээгүй хүмүүс дахин тунгаан бодно гэж найдаж байна. Яг одоо буцаад эргээрэй. Та нарт боломж байсаар байна, гуйя, эргэ. Тэгэхээр КОВИД-ийн халдвар авлаа ч хөнгөн тусаж, та нар аврагдах болно. Хэрэв эрс эргэлт хийвэл тун удахгүй зүгээр болно. Ердөө л Веган байж, Бурханд итгэ. Тэгээд л боллоо.

Тэгэхээр дүгнээд хэлбэл: наманчил, өршөөл эрэн залбир, веган бол. Ийм гуравхан зүйл. […] Хэрэв хүмүүс чин сэтгэлээсээ наманчилж, өршөөл эрэн залбирч, веган болбол найдвар бас байсаар байна. (За.) Хүмүүсийн найдвар тавьж болох зүйл ердөө л энэ. Учир нь вакцин тэртэй тэргүй нэмэр болохгүй байна. (Яг тийм.)”

Хөтлөгч: Хамгаас Энэрэнгүй Их Багшдаа хүн төрөлхтөнд бүрэн веган амьдралын хэв маягийг хэвшүүлэхийн амин чухал ач холбогдлын талаар олон жилийн турш уйгагүй, нигүүлсэнгүйгээр сэрэмжлүүлсээр ирсэнд нь бид гүнээ талархаж байна. Хамаг төрөлтнийг хайрлах Хайраас үүдэлтэй Таны тэвчээр дэлхийг замчлах тод Гэрэл билээ. Хүн бүр бидний өмнө буй, хамгийн чухал, амь насыг баталгаажуулах цорын ганц арга замыг яаралтай дагаж мөрдөн, Веган байж, Энхтайвныг цогцлоон, Сайн үйл хийх болтугай гэж бид залбиръя. Бид Бурханы Ивээл, Өршөөл дор нэн даруй зоригтой алхам хийн, энэхүү арга мухардсан нөхцөл байдлыг амжилттай давах болтугай. Бүхий л Сүр Жавхлант Бурхадын үүрдийн Дэмжлэгээр Хайрт Их Багшийн маань өлмий бат оршин, хамгаалагдаж, амар тайван орших болтугай.

ВЕГАН БАЙЖ, ЭНХТАЙВНЫГ ЦОГЦЛООН, САЙН ҮЙЛ ХИЙ >>> ЦАР ТАХАЛ ҮГҮЙ БОЛНО.

Мөн дэлгэрүүлж, өмнөх холбогдох Багш шавийн шүтэлцээ хөтөлбөрүүдийг үзнэ үү:

Багш шавийн шүтэлцээ:

Тим Ко Тугийн Хайр ялах болно

Зөв шударга нь ялах болтугай

Өш хонзон хэзээ ч энхтайвныг авчрахгүй

Жинхэнэ Гэгээнтний хэргэм

КОВИД-ын Тэргүүнээс илгээсэн чухал мэдээлэл

Зөвхөн энхийг сахиулагчид Диваажинд хүрч чадна

Дэлхийн удирдагчид эрх чөлөө, ардчиллыг үйлдлээрээ хамгаалах ёстой

Веган ба энхтайван бидэнд диваажинг хайрлаж, мах идэх ба дайтах нь бүхнийг устгадаг

Дэлгэрэнгүй үзээрэй
Сэхээрэл  (8/24)
8
2022-11-26
16689 Үзсэн
10
2022-01-24
5269 Үзсэн
11
13:15
2020-07-04
6722 Үзсэн
14
2021-05-21
5976 Үзсэн
17
2020-05-10
17423 Үзсэн
21
2021-03-22
5152 Үзсэн
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
2024-12-27
1 Үзсэн
2024-12-26
559 Үзсэн
2024-12-26
5568 Үзсэн
2024-12-25
2374 Үзсэн
2024-12-25
1356 Үзсэн
2024-12-25
1173 Үзсэн
2024-12-25
645 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд